Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 11}

ОХУ-ын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


ОХУ-ын Үндэсний баярын өдөр буюу “Оросын өдөр”-ийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын  дарга Б.Баярсайхан Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яаманд зочилж, баярын мэндчилгээ дэвшүүлэн дурсгалын цэцэг гардууллаа.

“Оросын өдөр” нь жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр тэмдэглэгддэг бөгөөд ОХУ-ын тусгаар тогтнол, төр улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн үндэсний хэмжээний чухал баяр юм. Энэхүү өдөр нь Оросын ард түмний эв нэгдэл, эх оронч үзэл, түүх соёлын үнэт зүйлсийг хүндэтгэн тэмдэглэдгээрээ онцлогтой.

Арга хэмжээний үеэр талууд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, хүүхэд хамгаалал хөгжлийн чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдэж, амжилт хүслээ. 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!