Монгол Улсад хариуцлагатай үйлдвэрлэл, сав баглаа боодлын хог хаягдлын тогтвортой менежмент болон тойрог эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор анхны тогтвортой сав баглаа боодлын хэлэлцүүлэг өрнүүлэх, сайн туршлагыг хуваалцах арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус форум нь төр, хувийн хэвшил, дахин боловсруулах салбар, санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон мэргэжлийн экспертүүдийг нэгтгэсэн платформ болох бөгөөд, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал талбар болох юм.
Хэзээ: 2026 оны 6 дугаар сарын 16
Цаг: 09:00–18:00
Байршил: ITC Tower, Ballroom Zu, Улаанбаатар хот
Форумын үеэр:
- Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлага (ҮӨХ),
- Сав баглаа боодлын эко дизайн,
- Дахин боловсруулах дэд бүтэц,
- Тойрог эдийн засгийн бодлого, санхүүжилт зэрэг сэдвээр олон улсын болон үндэсний экспертүүд, салбарын тэргүүлэгч байгууллагууд туршлага, мэдлэгээ хуваалцаж, цаашдын бодит шийдлүүдийг хэлэлцэх болно.

