Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 6-р сар 10}

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн АХБЗХАБН хариуцсан захирал ЭСАН ХАН-ыг хүлээн авч уулзлаа

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


Уулзалтаар Дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газраас бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, бодлогын арга хэмжээг АХБ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаатай хэрхэн уялдуулж өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. 

АХБ-ны зүгээс Монгол Улсын Засгийн газарт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх, тэр дундаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, Монгол Улсын Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд АХБ-ны Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ой тохиож буй энэ онд Монгол Улс даргалагч орноор ажиллаж байгааг онцлон тэмдэглэж, энэ хүрээнд зохион байгуулагдах Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Сайд нарын зөвлөлдөх уулзалт болон бусад форумын бэлтгэлийг өндрөөр хангаж, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!