Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 6-р сар 10}

96 мянган тонн нүүрс 9.7 сая ам.доллараар арилжлаа

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 9.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд:

DAP-Мандал нөхцөлтэй: Баяжуулсан коксжих чанаргүй 32.0 мянган тонн нүүрс 2.45 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 9.3 ам.доллар буюу 13.8% өслөө.

DAP-Ганцмод нөхцөлтэй: 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн 7.26 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 18.5 ам.доллар буюу 19.5% өслөө.

2026 оны эхний хагас жилийн байдлаар 160 удаагийн арилжаагаар 772.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.0 сая тонн нүүрс арилжлаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!