Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 11}

“Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” сэдэвт мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


Улсын Ерөнхий Прокурорын Газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дотоодын цэргийн штаб хамтран 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг танхим болон цахим хэлбэрээр улсын хэмжээнд зохион байгууллаа.

Сургалтаар ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, ХХЕГ-ын ЗУГ-ын дарга, хурандаа М.Батсайхан, Зэвсэгт хүчний жанжин штабын Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, хошууч Б.Мөнхбат, ДЦШЗУГ-ын дарга, хурандаа Х.Наранбаатар, УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Нямдэлэг нар цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн онцлог, хууль хэрэглээ, шүүхийн практик, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэн, оролцогчидтой санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтын зорилго нь цэргийн албаны эсрэг гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг боловсронгуй болгох, мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэв.

Тус сургалтад аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газрын 38 прокурор, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын 279 алба хаагч хамрагдсан байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!