Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 11}

Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


ХГБХХЕГ-ын албан хаагчдад хурдан морины уралдаанд оролцож буй унаач хүүхдийг аливаа аюул, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй хариуцсан мэргэжилтэн З.Дагиймаа удирдан явуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам болон хурдан морины уралдааны үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Мөн сургалтаар ажилтнуудын хувцас хэрэглэл, хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ, халуун болон хэт нартай нөхцөлд ажиллах үеийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар танилцуулсан байна. Үүнээс гадна ажлын байран дахь аюулгүй ажиллагаа, өндөрт ажиллах үед шат болон бусад тоног төхөөрөмжийг зөв ашиглах талаарх мэдлэг олгов. Сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан нь оролцогчдын хамрагдалтыг нэмэгдүүлж, мэдээллийг хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлсэн юм.

Сургалтын төгсгөлд оролцогчдыг гурван багт хуваан дасгал ажил гүйцэтгүүлж, эзэмшсэн мэдлэгээ бататган, багаар ажиллах ур чадвараа хөгжүүллээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!