Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 05}

Дэлхийн хэмжээний артист Jay Park Монголд энэ сарын 19-нд хүрэлцэн ирнэ

AdminAdmin

Жей Парк (Солонгос нэр: Пак Жэ-бом, Хангул: 박재범, Ханжа: 朴載範, 1987 оны дөрөвдүгээр сарын 25-нд төрсөн) Өмнөд Солонгосын жүжигчин, бүжигчин, модел, дууны шүлэг зохиогч, хөгжмийн зохиолч, b-boy, реппер, Америкийн дуучин, Сиэтл дахь Хөдөлгөөний урлаг (Art of Movement)[1] b-boy багийн гишүүн юм.


Jay Park Монголд тоглолтоо хийнэ. Super Concert 2026 оны 6-р сарын 20-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд дэлхийн хэмжээний HEADLINER-уудыг тун удахгүй зарлана гэдгээ Evandis Entertaiment хамт олон мэдэгдлээ.

Өсвөр насандаа b-boy стилиэр бүжиглэх болж энэ чадвараараа тайзан дээрх гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлэн алдаршиж эхлэв. Солонгосын домог болсон поп дуучин Патти Ким түүнийг “төрөхөөс заяагдсан” авьяастай хэмээн магтаж байсан юм. Мөн DFSB Kollective –ийн дижитал хөгжмийн худалдааны ерөнхийлөгч Нью Уорк Таймс сонины нийтлэлд Жей Парк бол “дан ганц дуучин биш, тэр өөрийн ПР, фэн клубынхээ тэргүүлэгч, телевизийн нэвтрүүлгүүдээ хийдэг” хэмээн дурьджээ.

Түүний анхны мини цомог Take a Deeper Look 2011 онд гарч, Өмнөд Солонгосын multi-platinum амжилтыг үзүүлэв. Жей Парк KBS' Music Bank – д “Abandoned" дуугаар анхны тайзны үзүүлбэрээ үзүүлж, хамгийн анхны тайзны гаралтаараа ялагч болсон уран бүтээлч юм. Соло уран бүтээлчээр тухайн жилийнхээ Солонгосын Грэмми гэгддэг 2011 Golden Disk Awards –н "Record of the Year" шагналыг хүртэв. 2011 оны сүүлчээр тэрээр "Demon", "Girlfriend", "Star" синглүүдээ гаргаж, Mr. Idol солонгос кинонд дүр бүтээж, KBS-н зохион байгуулдаг Immortal Song 2 нэвтрүүлэгт оролцов. 2011 оны эцэс гэхэд анхны бүрэн хэмжээний цомгийнхоо эхлэл болгож New Breed Part 1 бүтээлээ гаргаж байсан. 

2012 оны хоёрдугаар сард анхны бүрэн хэмжээний New Breed цомгоо гаргасан бөгөөд олон улсын болон Солонгосын чартуудыг маш хурдан хугацаанд тэргүүлж, долоо хоногийн дотор multi-platinum амжилтыг дахин давтав. Мөн тэрээр англи хэл дээр Fresh Air: Breathe It mixtape гаргав. Анхны энэхүү mixtape нь түүнийг DatPiff-аас 100,000 илүү татагдсан тохиолдолд олгогддог алтан статус бүхий Азийн анхны дуучин болгов. 2012 онд New Breed албумаа гаргасны дараа Сөүлд анхны бие даасан тоглолтоо маш амжилттай хийв, мөн Ази, Австарлийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлсэн юм. Америкт түүний тоглолтын талаарх мэдээллийг Verizon APAHM байгууллагууд мэдээлж байсан. Мөн тэрээр 2012 оны Малайзад болсон MTV World Stage Live (MTV World Stage Live in Malaysia 2012) хаалтын ажиллагаанд оролцсон юм. Тухайн жилдээ KBS-ийн Immortal Song 2-т эргэн ирж, MBC-ийн Come to Play нэвтрүүлгийн гишүүн болж, tvN-н Saturday Night Live Korea нэвтрүүлэгт оролцох болов. 2013 оны эхээр Saturday Night Live Korea-д байнгын оролцон тоглох гишүүн болжээ. 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!