Уламжлалт анагаах ухаанд хүнд чанартай хоол бууз болон махыг удаан хугацаанд идсэнээс биеийн тэнцвэрт байдал алдагдаж бадган махбод арвиддаг. Өдөрт авах эслэгийн хэмжээ: Насанд хүрсэн хүн хоногт 25-30грамм 1-3 насны хүүхдүүд хоногт 14грамм Арвайн гурил нь, олон амин дэм А,В,В12,С,Е төмөр, магни, фосфор, кальци агуулдаг тул: Өтгөн хаталт Цөсний ялгаралтыг нэмэгдүүлэх Судасны хатуурал Биеийн жинг тогтвортой байлгах Бүдүүн гэдэсний өвчин, хавдар үүсэхээс сэргийлнэ Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж хоол боловсруулах процессыг түргэсгэж, өтгөнийг гадагшлуулдаг. Өдөрт 300-400 грамм арвайн гурил хэрэглэж биеэ цэвэрлэж болно.