НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр өглөө 10:00 цагт хуралдах товтой байсан НИТХ-ын ээлжит VII хуралдаан хойшлогдлоо.
Тодруулбал АН-ын бүлэг шаардлагадаа ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буйг онцолсон юм. Тус шаардлагыг НИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, хуралдааныг хойшлууллаа.

