Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 10-р сар 16}

Эцэг, эх хоёулаа тамхи татах нь хүүхдийг тамхи татахад нөлөөлдөг

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Дэлхийн залуучуудын тамхины судалгаа-2019-ийн мэдээлэлд хийсэн шинжилгээгээр монголд эцэг, эх нь хоёулаа тамхи татдаг сурагчдын тамхи татдаг байх магадлал, эцэг эх нь огт тамхи татдаггүй сурагчдынхаас 3 дахин өндөр гарчээ.


Судлаачид энэ үзүүлэлтийг сурагчдын нас, хүйсийн ялгааг харгалзан статистикийн аргаар тооцсон байна.

Уг шинжилгээнд 2019 оны судалгаанд хамрагдсан 4,146 сурагчийн мэдээллийг ашигласан бөгөөд үндсэн зорилтот бүлэг нь 13–15 насныхан байжээ. Судалгаанд хамрагдсан сурагчдаас сүүлийн 30 хоногийн хугацаанд дор хаяж нэг өдөр тамхи татсан сурагчийг тухайн үед тамхи хэрэглэж байгаа гэсэн ангилалд хамруулан тооцсон байна.

Улмаар эцэг эхийн нөлөөллөөс гадна найз нөхдийн тамхины хэрэглээ ч сурагчдын тамхи татах магадлалд ихээхэн нөлөөтэй гэсэн дүгнэлтийг уг судалгаа гаргажээ. Тухайлбал, зарим найз нь тамхи татдаг сурагчдын тамхи татдаг байх боломж тамхи татдаг найзгүй сурагчдынхаас 8 дахин, харин найзуудынх нь ихэнх нь тамхи татдаг тохиолдолд бараг 17 дахин өндөр гарсан байна. Эдгээр үр дүн нь гэр бүл болон үе тэнгийнхний тамхины хэрэглээ өсвөр үеийнхний тамхи татах магадлалд нягт холбоотойг харуулж байна.

Эх сурвалж: GYTS 2014, 2019-ийн мэдээлэлд хийсэн шинжилгээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!