Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 10-р сар 16}

УИХ өнөөдөр Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүний санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы өнөөдрийн буюу Аравдугаар сарын 16-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.


Уг төслийг 2025 оны Есдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлсэн бөгөөд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээ, худалдаа болон татварын зохицуулалтыг Тамхины хяналтын тухай хуульд хамруулахад чиглэж байна.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар бэлтгэсэн. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр өмнөх хэлэлцүүлгээс гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй саналууд болон хамрын тамхины гааны амттай холбоотой зохицуулалт, 2010 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдахгүй байх тухай санал зэрэг асуудлыг дахин хэлэлцжээ.

Factcheck.mn-ийн мэдээлснээр Монгол Улсад электрон болон халаадаг тамхины хэрэглээ, импорт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа ч эдгээр бүтээгдэхүүний зохицуулалт уламжлалт тамхитай ижил түвшинд бүрэн хэрэгждэггүй байна. Тус мэдээлэлд 13–17 насны сурагчдын дөрөвний нэг орчим нь электрон тамхи хэрэглэж байгааг дурдсан бөгөөд 2026 оны эхний есөн сард электрон тамхины импорт өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар, халаадаг тамхины импорт 177 дахин өссөн гэжээ. Ийм нөхцөлд УИХ өнөөдөр уг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр товлоод байна.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!