. Аймгийн боловсролын газрын дарга н.Ариунаа болон яамны бусад албан тушаалтнууд энд надтай цуг байна.
Дорнод аймгийн Чойбалсан хотын гуравдугаар багийн 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга олон жил гацжээ. Уг барилгын ажлыг авсан “Шимт газар” компани 5.4 тэрбумын санхүүжилттэй энэ ажлын 24 хувь буюу хоёр тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг авсан ч барилга балгас хэвээр үлдсэн гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлсэн юм. Тэрээр “Шимт газар" компанитай хариуцлага тооцож, гэрээг цуцалж, улсыг хохиролгүй болгоно гэв. П.Наранбаяр сайд "Aлдагдсан боломжоо тооцон, шуурхай ажиллаж чадах аж ахуйн нэгжээр сургуулиа бариулна. Уг нь энэ сургуулийг энэ жил дуусгах ёстой байв. Сургуулийн газрыг 2019 онд шийджээ. Сургуулийн суурийг ч бүрэн цутгаагүй байна. Аймгийн боловсролын газрын дарга н.Ариунаа болон яамны бусад албан тушаалтнууд энд надтай цуг байна. Энэ компани 2024 онд сууриа дуусгах амлалт өгсөн ч ямар ч ажил хийгээгүй. Иймд шүүхэд хандаж, мөнгөө олж авах нь зөв" гэв. Дорнод аймгийн Боловсролын газрын дарга н.Ариунаа бид удаа дараа саналаа хэлсэн ч ажлаа хийгээгүй. Гуравдугаар баг хамгийн олон хүүхэдтэй тул сургуулиуд ачаалал ихтэй байдаг. Цар тахлын улмаас барилгын материалын үнэ өссөн тул тус компани ажлаа зогсоож, дахин магадлуулах хүсэлт гаргасан гэв. 2019 онд тус аймагт нийт 19 төсөл эхэлж, 11 нь дуусжээ. Цар тахлын сөрөг нөлөөг амссан олон компани аймгийн удирдлагуудтай зөвшилцөн, зарим нь төсвөө нэмүүлж, зарим нь өөрсдөө нэмэлт санхүүжилт гаргасан байна. Сангийн яамнаас компаниудын хар жагсаалтыг гаргадаг. Төрийн байгууллагатай гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл сонгон шалгаруулалтад илт худал мэдээлэлтэйгээр өрсөлдөхөөр оролдсон компанийг энэ жагсаалтад оруулдаг. “Шимт газар” компани энэ жагсаалтад багтаагүй байна.