Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 01}

Дэлхийн нийт хорих байгууллагын гуравны хоёрынх нь багтаамж хэтэрсэн

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Дэлхийн олон орны хорих байгууллагад хоригдлын тоо албан ёсны багтаамжаасаа давжээ. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2026 оны тайланд 2015–2024 оны мэдээлэлтэй 183 улсыг хамруулсан бөгөөд тэдгээрийн бараг гуравны хоёрт хорих байр хэт дүүрсэн гэж дүгнэсэн байна.


НҮБ-ын тайланд дурдсанаар 2024 онд дэлхий даяар 11.6 сая орчим хүн хорих байгууллагад хоригдож байв.

Гэтэл зарим улсын хорих байгууллагын дүүргэлт албан ёсны багтаамжаасаа доогуур байна. Тухайлбал, Нидерландын хорих байгууллагын дүүргэлт 2023 оны Есдүгээр сарын байдлаар 78 хувь байжээ. Гэсэн ч энэ үзүүлэлт нь тухайн улсын гэмт хэргийн түвшнийг бус, хоригдлын тоог хорих байгууллагын албан ёсны багтаамжтай харьцуулсан тоог илэрхийлнэ.

Харин Монгол Улсын хорих байгууллагын өнөөгийн дүүргэлтийг харуулах шинэчилсэн тоо баримт нээлттэй эх сурвалжид хараахан бүртгэгдээгүй байна. World Prison Brief-ийн мэдээллээр 2023 онд Монгол Улсад 5,700 хоригдол байжээ. Харин хорих байгууллагын албан ёсны багтаамжийн хамгийн сүүлийн бүртгэл 2014 оных бөгөөд 6,182 байв. Тухайн онд дүүргэлт 124.4 хувьтай байсан гэсэн үг юм.

Эх сурвалж: НҮБ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!