Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 10-р сар 01}

Томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилтын нислэг амжилттай боллоо

Л.АззаяаЛ.Аззаяа

Халдварт өвчний тандалт, лабораторийн оношилгоог шуурхай болгох зорилгоор томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилтын нислэгийг Есдүгээр сарын 25-нд амжилттай зохион байгуулжээ.


Туршилтын хүрээнд Баянзүрх дүүргийн Насан Урт, Чингэлтэй дүүргийн Шэжиддүг өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан томуугийн тандалтын сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лабораторид дроноор тээвэрлэсэн байна. Уг туршилтыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Монголын Смарт Дрон Деливери” ХХК, Насан Урт болон Шэжиддүг өрхийн эрүүл мэндийн төв, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран зохион байгуулжээ.

Дроноор сорьц тээвэрлэснээр замын түгжрэлээс үл хамааран сорьцыг богино хугацаанд лабораторид хүргэж, шинжилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломж бүрдэх юм. Мөн тээвэрлэлтийн хугацааг богиносгохоос гадна хүний нөөц, шатахууны зардлыг хэмнэх давуу талтай.

Цаашид туршилтын үр дүнд үндэслэн дроноор сорьц тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, томуугийн тандалтын сорьц болон шаардлагатай бусад эрүүл мэндийн үйлчилгээний хүрээнд үе шаттай нэвтрүүлэх боломжийг судлахаар болжээ.

 

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!