Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн /2025.10.01/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БЭТ Н.Тавинбэх энэ өвөл "Цахилгааны хязгаарлалт хийхгүй" гэв.
Өнгөрсөн зургадугаар сарын 2-нд ДЦС-3-т гарсан ослын асуудлыг арилгах, станцыг бүрэн сэргээн босгох зорилгоор нийт 5 багц ажил төлөвлөгдөн, Засгийн газраас санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Тодруулбал 105 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа ажлын 3 багц нь өвлийн ид оргил ачааллын үеэс өмнө бүрэн дуусгах ёстой бөгөөд одоогоор тус ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрч буй юм байна. Төлөвлөсөн ажил дууссанаар Нийслэлд тус станцаас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ.
Тиймээс энэ өвөл айл өрхүүдийн цахилгаан хязгаарлалт хийхгүй. Хэрэв эрчим хүчний хэрэглээ бидний тооцоолсон хэмжээнээс давахгүй бол эрчим хүчний хэрэглээг тасралтгүй хангах боломжтой гэдгийг салбар яамнаас мэдээлсэн гэв.