Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 03}

Томуугийн вакцинжуулалтыг энэ жил есдүгээр сарын 4-нөөс эхлүүлнэ

AdminAdmin

Улирлын томуугийн дархлаажуулалтыг энэ жил “Томуугийн эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж, өмнөх жилүүдээс эрт буюу есдүгээр сарын 4-нөөс эхлүүлж байна.


Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Манай улсад томуугийн дэгдэлт 10 дугаар сараас эхэлж, 1–2 дугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулахад анхаарч байна” гэв.

Өнгөрсөн онд 300 мянган хүн тун томуугийн вакцин авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ.

Вакциныг дараах зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийнэ.

Үүнд:

  • 6 сартайгаас 6 насны хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэй
  • 65 болон түүнээс дээш насны ахмад настан
  • Архаг хууч өвчтэй иргэд багтаж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!