Gerelnews
Post

Боловсрол

2026, 8-р сар 18}

Монголын баг Олон улсын газар зүйн 22 дугаар олимпиадаас алтан медаль хүртлээ

AdminAdmin

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны наймдугаар сарын 11–17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.


Тус олимпиадад Монгол Улсыг төлөөлөн оролцсон Аянбекийн Амина алтан медаль хүртэж, Олон улсын газарзүйн олимпиадаас Монгол Улсын түүхэнд анх удаа алтан медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Тэрбээр Гёте сургуулийн сурагч юм.

Мөн Монголын багийн гишүүдээс Норовсүрэнгийн Нараа /Шинэ-Эрин сургууль/, Баясгалангийн Намуухан /Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль/, Тэмүүлэнгийн Мичид /Хобби сургууль/ нар амжилттай оролцож, эх орноо төлөөлөн өрсөлдлөө.

Монгол Улсын багийг Ц.Цэндсүрэн ахлагчаар, О.Мэндбаяр дэд ахлагчаар ажиллаж, сурагчдыг олимпиадад бэлтгэн оролцуулсан байна.

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!