Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 05}

Ногоон орон сууцны барилгын дүрэм, стандартын төслийн хэлэлцүүлэг болж байна.

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ногоон орон сууцны төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Ногоон орон сууцны барилгын дүрмийн төсөл, EDGE хэрэглэгчийн гарын авлагын орчуулгын төсөл, материалын стандартын төслийн хэлэлцүүлэг” өнөөдөр (2026.06.05)  Барилгын хөгжлийн төвийн Барилгачин танхимд болж байна.

Хэлэлцүүлэгт төр, засгийн холбогдох яамд, нийслэлийн удирдлага, хэрэгжүүлэгч агентлагууд, мэргэжлийн холбоод, инженер, архитектор, судалгааны байгууллагууд болон олон улсын санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл оролцож, ногоон барилгын бодлого, стандарт, норм нормативын шинэчлэлийн талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр ногоон орон сууцны төлөвлөлт, EDGE гарын авлагын орчуулга болон барилгын материалын стандартын төслүүдийг танилцуулж, цаашдын хэрэгжилтийн талаар мэргэжлийн түвшний санал, зөвлөмжийг хэлэлцлээ.

Уулзалтад: Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Хот Байгуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Раушан Маматкулов, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын  Хот төлөвлөлт, суурьшлын хөгжлийн газрын дарга Батболд, Барилга байгууламжийн норм нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, Улаанбаатар Хотын Нэгдсэн Төсөл Хэрэгжүүлэх Нэгжийн Зохицуулагч Б.Баатарзориг, дэд зохицуулагч Б.Хишигтогтох болон бусад холбогдох албаны мэргэжилтнүүд оролцлоо.

Төслийн зүгээс хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох бодлого, стандартын боловсруулалт болон хэрэгжилтэд тусган ажиллана.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!