Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр /2026.05.26/ өргөтгөсөн байдлаар хуралдлаа.
Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал үг хэлэв. Ерөнхий сайд хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, цахим дарамт, хүчирхийлэл болон төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн зэрэг тулгамдсан асуудлуудыг онцолж, зөвхөн "За" гэж хэлэх биш бодит ажил хийхийг уриаллаа.
Хуралдааны эхэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар танилцуулга илтгэл тавилаа.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаас дараах онцлох шийдвэрүүд гарлаа. Үүнд:
-Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож, “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах
-Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөхөөр шийдвэрлэх
-Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах
-Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

