ХГБХХЕГ-аас нийт 10 “Хүүхэд, гэр бүлийн асар” ажиллуулж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлж байна.
”Хүүхэд, гэр бүлийн асар”-т хүрэлцэн ирсэн хүүхдүүд зураг зурах, гар урлал хийх, монгол ахуй, уламжлалт соёлтой танилцах зэрэг хөгжөөнт болон танин мэдэхүйн олон төрлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой юм.
Мөн нярай болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан хүүхдээ хөхүүлэх, асрах зориулалтын буланг ажиллуулж, живх зэрэг хэрэгцээт хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглуулж байна.
Үүнээс гадна бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүлгэж, төөрсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчидтай нь шуурхай холбох, хүлээлгэн өгөх зэрэг хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж байна.
Арга хэмжээний үеэр Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан, өрхийн гишүүн бүрд 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл хүргэх “Хүүхэд, гэр бүлийн виртуал зөвлөх”-ийг олон нийтэд танилцуулж байна.
Эх сурвалж: ХГБХХЕГ

