Зочин илтгэгч Э.Хувилай энэ 2026 оны хавар БНСУ-н Ёнсэй их сургуульд барилгын инженерийн докторын зэргээ хамгаалжээ. Түүний докторын судалгааны ажил нь хөгжиж буй орнуудад зориулсан барилгын мэдээлэлд суурилсан загварчлал буюу BIM технологийг нутагшуулах сэдэвтэй бөгөөд цаашид Монголын барилгын салбарт BIM нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа залуу доктор аж.

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хорооноос хамтран “Policy Meeting” цуврал уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн /2026.05.27/ хэлэлцүүлэгт техникийн ухааны доктор, барилгын инженер Э.Хувилай оролцож BIM буюу мэдээлэлд суурилсан барилгын загварчлалын талаар танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Зочин илтгэгч Э.Хувилай энэ 2026 оны хавар БНСУ-н Ёнсэй их сургуульд барилгын инженерийн докторын зэргээ хамгаалжээ. Түүний докторын судалгааны ажил нь хөгжиж буй орнуудад зориулсан барилгын мэдээлэлд суурилсан загварчлал буюу BIM технологийг нутагшуулах сэдэвтэй бөгөөд цаашид Монголын барилгын салбарт BIM нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа залуу доктор аж.
BIM нь барилга байгууламжийн мэдээллийг 3D загвартай нь хамт нэгтгэн удирдах дижитал аргачлал бөгөөд уламжлалт барилга угсралтын ажлын үед тохиолддог асуудлаас хэд хэдэн давуу талтай юм байна.
Тухайлбал, зураг төслийн алдааг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, багийн хамтын ажиллагаа сайжрах, илүү ойлгомжтой сайн танилцуулга, үзүүлэнгээр хангах, зардал хэмнэх, 4D, 5D анализ хийх, аюулгүй байдлын удирдлагаар хангах боломжтой аж.




