Gerelnews
Post

Нийгэм

2026, 5-р сар 27}

Комиссын дарга, гишүүд Европын холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын уулзалтад оролцлоо

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт 2026 оны 5 дугаар сарын 25-26-ны   өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Г.Нарантуяа нар болон Элчин сайд нарыг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, үйл ажиллагаа,  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаар танилцуулав.

​Элчин сайд нарын зүгээс тавьсан морь унаач хүүхдийн эрх, хамгааллын бодлого, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилт, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хиймэл оюун ухаан ашиглах тухай эрх зүйн зохицуулалт, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний мөн халдашгүй байх эрхийн төлөв байдлын талаарх асуултад хариулж,  санал солилцлоо.

Мөн үеэр  Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитед “Хүний эрх ба цахим технологи” сэдэвт олон нийтийн хяналт шалгалтыг гүйцэтгэхэд дэмжиж, хамтран ажилласанд талархал илэрхийллээ.

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!