Gerelnews
Post

Улс төр

2025, 3-р сар

Дээж сүүний үйлдвэрлэлийн процесстой танилцъя

AdminAdmin

“Дээж” сүү нь хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэл 11 шат дамжлагыг дамжин хүрдэг бөгөөд энэ шат дамжлага бүртээ хэрэглэгчдэд төдийлөн харагддаггүй процессыг туулдаг байна.


Монголын сүүний зах зээл дээр “Дээж” брэнд нь чанар, болон амтын үзүүлэлтээрээ тэргүүлэгч брэндүүдийн нэг юм. Тэгвэл Дээж сүүний ард ямар нууц нуугдаж байдаг вэ?

“Дээж” сүү нь хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэл 11 шат дамжлагыг дамжин  хүрдэг бөгөөд энэ шат дамжлага бүртээ хэрэглэгчдэд төдийлөн харагддаггүй процессыг туулдаг байна. Жилийн 365 өдөр амралтгүйгээр өглөө бүр 6:00 цагт сүү татан авалтын машин Улаанбаатар хотоос хөдлөн 200-400км доторх малчид, фермерүүдээс сүүгээ цуглуулдаг бөгөөд АПУ ДЭЙРИ - Монгол сүүний үйлдвэртэй гэрээт малчид, саальчид өглөө бүр эртлэн босож сүүгээ сааж, шинэхэн сүүгээ сүүний машинд хүлээлгэж өгөхөд бэлтгэдэг. Сүүний машин бүрд мэргэшсэн лаборант шинжилгээний багаж хэрэгсэлтэйгээ явах бөгөөд хүлээн авч буй сүү бүрийн дээжид газар дээр нь шинжилгээ хийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгана. Хэрэв шинжилгээний үеэр сүү шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарвал хүлээн авахгүйгээр шууд буцааж, шаардлага хангасан сүүг сүү тээвэрлэх зориулалтын хөргөлттэй машинд соруулан авч АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэр лүү тээвэрлэдэг байна.

Холбоотой мэдээ