Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 29}

Оюу толгойн гүний уурхайд чулуулгийн нуралт үүсэж, 15 ажилтан бэртжээ

С.СумхүүС.Сумхүү

“Оюу толгой” компанийн гүний уурхайд өнөөдөр (2026.10.29) 18:00 цагийн орчимд газар хөдлөлтийн шинжтэй чичирхийлэл бүртгэгдэж, улмаар чулуулгийн нуралт үүссэний улмаас 15 ажилтан бэртжээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд бэртсэн ажилтнуудад эмнэлгийн тусламж үзүүлж, нөхцөл байдлын үнэлгээг үргэлжлүүлж байна.

Тодруулбал, чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдсэн талаар “Оюу толгой” компаниас албан ёсоор мэдээллээ.

Чичирхийллийн дараа уурхайн ослын удирдлага болон аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэн, эрүүл мэндийн байдлыг нь шалгажээ.

Урьдчилсан мэдээллээр, чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж, бэртэл авсан байна. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, шаардлагатай оношилгоог хийж байгаа бөгөөд бэртлийн зэрэг, ажилтнуудын эрүүл мэндийн байдлын талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!