Gerelnews
Post

Боловсрол

2026, 5-р сар 22}

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг дэмжих спорт наадам зохион байгуулагдлаа

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан уг спорт өдөрлөг нь зөвхөн тэмцээн уралдаан төдий бус, сэргээн засах болон сэтгэл зүйн өндөр ач холбогдолтой


Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, нийгэмших чадварыг нэмэгдүүлэх, спортоор дамжуулан урам зориг өгөх зорилготой спорт наадам амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтэс, дүүргийн Биеийн тамир, спортын хороо болон тусгай хэрэгцээт боловсрол олгодог 70 дугаар сургуулийн хамт олон хамтран зохион байгуулсан юм.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хувьд бие махбод болон танин мэдэхүйн онцлогоос шалтгаалан орон зайн баримжаа алдагдах, орчиндоо дасан зохицох чадвар сулрах, анхаарал төвлөрөлт сарних зэрэг хүндрэл түгээмэл ажиглагддаг. Иймээс энэхүү спорт наадам нь зөвхөн тэмцээн уралдаан төдий бус, сэргээн засах болон сэтгэл зүйн өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Наадмыг хүүхдүүдийн хөдөлгөөний дутагдлыг нөхөх, зай ба хүчийг зөв тооцоолох чадварыг хөгжүүлэх, мэдрэхүй болон хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн спортын зургаан төрлөөр зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон хүүхдүүд хариу үйлдлийн хурд, анхаарал төвлөрөлт, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж, авьяас чадвараа нээн харуулсан юм.

Мөн тэмцээний үеэр хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ багаар хамтран ажиллаж, харилцаа холбоогоо хөгжүүлэхийн зэрэгцээ өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, нийгэмших бодит боломжийг бүрдүүлэв.

Эх сурвалж: Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!