Gerelnews
Post

Gerelnews Stories

2026, 4-р сар 29}

Дундговь аймгийн "Гамшгаас хамгаалах сургууль"

Оюун-ЭрдэнэОюун-Эрдэнэ

- Гамшгийн эрсдэл, болзошгүй аюулыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлнэ.


Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу 2026 оны тавдугаар сарын 18,19,20-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг Дундговь аймагт зохион байгуулна.

 Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гэж юу вэ?

Аюулт үзэгдэл, ослоос хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд албан тушаалтныг сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг хангах, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, сургуулийн бодлого, удирдамжийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, сум, нийслэл, дүүргийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийг бүрэн хамруулдаг үйл ажиллагаа юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ямар ач холбогдолтой вэ?

- Гамшгийн эрсдэл, болзошгүй аюулыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлнэ.

- Иргэд анхны тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн сургалтад хамрагдан хариу арга хэмжээ авах туршлага хуримтлуулж, бэлтгэл сайжирна.

- Сэтгэл зүйн бэлтгэл, стрессийн менежмент, аюулгүй байдлын мэдлэгтэй болно.

  • Иргэд туршлага солилцож, нэгнээсээ суралцан, итгэлцлийг бий болгосноор хамтын хүчээр аюулын эсрэг тэмцэхэд тусална.       

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!