Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын 2025 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. Тус аудитын шалгалтаар олон зөрчил дутагдал илэрсний нэг нь Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудал юм. Тус санд жилдээ хэчнээн төгрөг төвлөрч хэрхэн юунд зарцуулдаг талаар салбарын үе үеийн сайдууд нь тайлагнаж байсан түүхгүй билээ.
Энэ удаагийн аудитын шалгалтаар ч мөн л үргүй зардал, хууль зөрчсөн үйлдэл илэрчээ. Тухайлбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэвшилтэд технологи нэвтрүүлэх чиглэлээр 1,221,850000 буюу тэрбум 200 сая гаруй төгрөгийн хоёр төслийн үр дүнг мэргэжлийн салбар зөвлөлөөр хэрэгжүүлж дүгнэлт гаргуулаагүй зөрчил илэрсэн байна.
Иймд энэхүү хоёр төслийн үр дүнг мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлж, биелэлтийн талаарх мэдээллийг ирэх 12 дугаар сард дахин аудитын газарт ирүүлэхийг шаардсан албан бичгийг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатад хүргүүлжээ. Мөн өмнөх оны буюу 2024 онд МҮОНР-ийн “Алаг амьдрал” нэвтрүүлэгтэй гэрээ байгуулж 35 сая төгрөг төлсөн боловч хэрэгжилт хангалтгүй байсан нь шалгалтаар ил болов. Иймд энэхүү зөрчлийг мөн арилгуулах шаардлага тавиад байна гэж Үндэсний аудитын газраас мэдэгдлээ.

