УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын иргэд сонгогчидтой уулзаж иргэдийн санал хүсэлтийг сонсож байна.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын иргэд сонгогчидтой уулзаж иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Иргэдийн зүгээс сум орон нутгийн хөгжилд анхаарах, боловсролын салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг хангах зэрэг саналуудыг гаргалаа.
Мөн хоршоо хөгжүүлэх санд “Иргэд” гэдэг утгыг нэмж оруулахыг онцлон хэлж байлаа. Цаашлаад орон нутгийн агаарын бохирдол, цэнгэг усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлж уг асуудалд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.
Уулзалт 01.20-01.26-ныг хүртэл Дундговь аймгийн зүүн сумдуудаар болон төв Сайнцагаан сумдуудаар үргэлжлэх бөгөөд мөн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ирэх 2-р сард Дундговь аймгийн баруун сумдуудаар ажиллах юм.
Эх сурвалж: УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатарын ажлын алба

