УИХ-ын гишүүн асан Т.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр томилогдлоо

Ам бүл: Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг
Ажлын туршлага:
1994-1996 он Улаанбаатар хотын “Эм импекс” ХХК-д эдийн засагч
1997-2003 он Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын газарт Улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга
2003-2004 он Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Стратеги төлөвлөлт, бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга
2004-2007 он Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
2007-2011 он Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
2011-2014 он Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга
2014-2015 он ‘’Сайхан Улаан Оргил’’ ХХК-ийн захирал
2016-2020 он Дорноговь аймгийн Засаг дарга
2020-2024 он Улсын Их Хурлын гишүүн
2022-2024 Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга
2026 оны 01 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.
Шагнал:
2011 он Алтангадас одон
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Сонгуульт ажил:
2005 оноос Дорноговь аймгийн Волейболын холбооны тэргүүн
2015-2021 он Дорноговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга
2015 оноос Монгол Ардын Намын хорооны дарга
2020 оноос Улаанбаатар хот дахь Сайншанд сумын Нутгийн зөвлөлийн тэргүүн

