Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 10-р сар 14}

Э.Амартүвшин Opera World-ийн баритон дуучдын чансааг тэргүүлж байна

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин Opera World-ийн баритон дуучдын чансааг 6100 оноотойгоор тэргүүлж байна. Аравдугаар сарын 13-нд шинэчилсэн жагсаалтаар тэрбээр хоёрдугаарт бичигдсэн Лука Салсигаас 300 оноогоор илүү байна. Тус чансааг дуучдын сүүлийн 52 долоо хоногт оролцсон тоглолтын тоонд үндэслэн гаргадаг аж.


Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин Opera World сайтаас гаргадаг баритон дуучдын чансаанд 6100 оноотойгоор нэгдүгээрт бичигдэж байна. Тус сайтын 2026 оны аравдугаар сарын 13-нд шинэчилсэн жагсаалтаар тэрбээр удаах байрт орсон Лука Салсигаас 300 оноогоор илүү байна.

Жагсаалтын хоёрдугаарт Лука Салси 5800, гуравдугаарт Хью Монтагю Рендалл 4700 оноотой бичигджээ. Харин Никола Алаймо 4600, Мартин Снелл 4500 оноотойгоор эхний тавд багтсан байна.

Opera World нь дуурийн театр, фестиваль, концертын танхимд дуучдын оролцсон тоглолтын мэдээллийг нээлттэй эх сурвалжаас цуглуулж, тоглолт бүрд 100 оноо олгодог. Чансааг тооцохдоо сүүлийн 52 долоо хоногт цуглуулсан оноог нэгтгэн, долоо хоног бүр шинэчилдэг байна. Жагсаалтад багтахын тулд дуучин Ла Скала, Метрополитен, Парисын үндэсний дуурь, Венийн улсын дуурь зэрэг нэр хүндтэй зургаан театрын аль нэгэнд тоглосон байх шаардлагатай. Иймээс уг чансаа нь дуучдын тоглолтын идэвхийг оноогоор эрэмбэлдэг үзүүлэлт юм.

Э.Амартүвшин өмнө нь тус сайтын 2025 оны жилийн эцсийн чансаанд 7700 оноотойгоор баритон дуучдын төрөлд тэргүүлж байжээ.

Эх сурвалж: Opera World

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!