Монголын үзэгчдэд зориулсан олон улсын циркийн BRAVO CIRCUS тоглолт 2026 оны Аравдугаар сарын 15-наас Арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Тухайлбал Эр зориг, авьяас чадвар, авхаалж самбаа, нарийн ур чадварыг хослуулсан тус тоглолтын хөтөлбөрт олон төрлийн сонирхолтой үзүүлбэр багтжээ. Тухайлбал, ах дүү Адилын “Эр зоригийн дууль”, Араманы “Үхлийн цагираг”, агаарын акробат, морьтны үзүүлбэр, дугуйт тэшүүр, илбэ болон алиалагчийн тоглолт үзэгчдийг хүлээж байна.
Тоглолтын онцлох үзүүлбэрүүдийн нэг бол эхнэр, нөхөр Алексей, Анна нарын илбийн тоглолт юм. Тэд ердөө нэг секундын дотор хувцсаа сольж, үзэгчдийг гайхшруулдаг өвөрмөц үзүүлбэрээрээ олны анхаарлыг татаж байна. Хоромхон зуурт хувцас нь өөрчлөгдөх энэхүү үзүүлбэр нь хурд, хөдөлгөөний нарийн зохицол, харилцан ойлголцол, олон удаагийн бэлтгэл шаарддагаараа онцлогтой.
Мөн “Үхлийн цагираг” зэрэг өндөр ур чадвар, эр зориг шаардсан үзүүлбэрүүд нь циркийн уран бүтээлчдийн бие бялдрын чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, нарийн тооцооллыг харуулах юм. Тайзнаа хэдхэн минут үргэлжлэх үзүүлбэр бүрийн ард олон хоног, сараар үргэлжилсэн бэлтгэл, сахилга бат, уйгагүй хөдөлмөр нуугдаж байдаг.
BRAVO CIRCUS нь олон улсын циркийн шилдэг үзүүлбэрүүдийг Монголын үзэгчдэд хүргэх, хүүхэд багачуудыг урлагтай ойртуулах, гэр бүлээрээ хамтдаа үзэж, мартагдашгүй дурсамж бүтээх боломжийг бүрдүүлэх зорилготой. Циркийн урлагийн гайхамшиг нь үзэгчдийг гайхшруулахын зэрэгцээ хүний авьяас чадвар, тэсвэр хатуужил, хөдөлмөрийн үнэ цэнийг харуулдгаараа онцлог юм.
Тасалбарын үнэ: 20,000–70,000 төгрөг. Мөн тасалбарын захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг Ticket.mn сайтаас авах боломжтой.


