Нидерландын алдарт зураач Винсент Ван Гогийн “Châtaigniers en fleurs” буюу “Цэцэглэсэн туулайн бөөр модод” бүтээлийг 180 сая ам.доллараар үнэлж, ирэх Арваннэгдүгээр сарын 18-нд Нью-Йорк хотод дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр уг бүтээл нь Sotheby’s-ийн худалдаанд гаргах Блакиэр-Арриэта цуглуулгын гол бүтээлүүдийн нэг бөгөөд тус цуглуулгын 12 бүтээлийн нийт үнэлгээ ойролцоогоор 450 сая ам.доллар хэмээн үнэлэгдээд байна.
“Цэцэглэсэн туулайн бөөр модод” бүтээлийг Ван Гог 1890 оны Тавдугаар сарын 24-нд Францын Увэр хотод зуржээ. Sotheby’s-ийн албан ёсны каталогоор тосон будгаар зотон дээр зурсан уг бүтээл 70×58 см хэмжээтэй. Ройтерсын мэдээлснээр Блакиэр-Арриэтагийн гэр бүлийн цуглуулгад багтсан эдгээр бүтээлийн олонх нь 1970-аад оноос хойш хувийн эзэмшилд хадгалагдсан бөгөөд зарим нь 50 гаруй жилийн турш олон нийтэд дэлгэгдээгүй бүтээлүүд ажээ.
Тус цуглуулгад Ван Гогоос гадна Пол Сезаннь, Клод Моне, Камие Писсаро, Пиэр-Огюст Ренуа зэрэг уран бүтээлчдийн бүтээл багтсан байна. Sotheby’s-ийн мэдээллээр дуудлага худалдаа 2026 оны Арваннэгдүгээр сарын 18-нд Нью-Йорк хотод болно. Ван Гогийн бүтээлийн 180 сая ам.доллар нь одоогоор урьдчилсан үнэлгээ бөгөөд дуудлага худалдааны эцсийн үнэ биш юм.
Эх сурвалж: Reuters, Sotheby’s

