Gerelnews
Post

Улс төр

2025, 12-р сар 05}

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн ПДИ-ийн судалгаа, шинжилгээний тайланг хүлээлгэн өглөө

AdminAdmin

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэлийн (ПДИ) иж бүрэн судалгаа, шинжилгээ хийж дуусган, өнөөдөр албан ёсоор тайлангаа хүлээлгэн өглөө.


Судалгааны хүрээнд нийт 85 албан хаагч оролцсон хамтарсан ажлын хэсэг ажиллаж, цагдаагийн байгууллагын бүтэц, чиг үүргийн давхардал, хүнд суртал, ажил үүргийн зохион байгуулалт, албан хаагчдын ажлын ачаалал болон иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарт нэгдсэн дүн шинжилгээ хийсэн байна.

Шинжилгээний ажлын зорилго нь:
 
• байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох,
• чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах,
• төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай ажиллагааг сайжруулах,
• албан хаагчдын бүтээмж, ажлын орчныг дээшлүүлэхэд чиглэгдэв.
 
ПДИ-ийн үр дүн нь цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бүтцийн шинэчлэл, үйлчилгээний чанарын сайжруулалт болон хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоход чухал суурь мэдээлэл болох юм.
 
Эх сурвалж: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!