Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 11}

Хиймэл оюун ухаанаар баавгайн хуурамч зураг бүтээж, худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

“Баавгай явж байна” гэх хуурамч мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг ашиглан түгээсэн иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцжээ.


Цахим орчинд “Баавгай явж байна” гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч зургийн хамт нийтэлсэн иргэнд цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

2026 оны аравдугаар сарын 10-ны өдөр цахим орчны нэгэн группэд баавгай үзэгдсэн гэх мэдээлэл, зураг нийтлэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна.

Уг мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б" нь хиймэл оюун ухаан ашиглан баавгайн хуурамч зураг бүтээж, бодит үйл явдал мэтээр цахим орчинд нийтэлсэн нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцсон талаар мэдээлсэн байна.

 

Сүүлийн өдрүүдэд баавгай суурьшлын бүсэд ойртох тохиолдол нэмэгдэж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна гэв.

Тухайлбал, аравдугаар сарын 8-нд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэн баавгай хүний амь насанд халдсан хэрэг гарсантай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд хамтарсан ажиллагаа зохион байгуулжээ.

Ийм нөхцөлд хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч зураг, баталгаагүй мэдээллийг бодит мэтээр түгээх нь иргэдийн дунд айдас, түгшүүр бий болгох, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулах эрсдэлтэй юм.

Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд түгээж буй мэдээллийн үнэн зөвийг нягталж, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах, худал болон баталгаагүй мэдээллийг бусдад түгээхгүй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!