Gerelnews
Post

Нийгэм

2025, 12-р сар 02}

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ

AdminAdmin

Жолооч нар өмнө тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон тухайн эзэмшигчийн нэр өөрчлөх, шилжүүлэх үйлчилгээг авахын тулд өөрийн биеэр очиж худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, АТҮТ-ийн салбар дээр очиж тус үйлчилгээг авдаг байсан. Тэгвэл одоо "Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн"-ийг цахимаар хийх боломжтой болжээ.


Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 32 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1257 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байжээ. 

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулжээ. Тус үйлчилгээг цахимжуулснаар E-Mongolia системээр дамжуулан 5-10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломжтой аж. Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаараа захиалах болон хадгалах үйлчилгээг бүрэн цахимжуулсан байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!