УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилно
УИХ-ын дарга Н.Учрал Тамгын газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал Нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Б.Батцэцэгээр солих мэдээлэл гарсан. Тэгвэл Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаяр гэх 30 настай залууг томилохоор болжээ. Б.Төгсбаяр нь гадаадад олон нийтийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд УИХ-ын дарга Н.Учралын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг хариуцаж ажиллаж байсан юм.

