Gerelnews
Post

Улс төр

2025, 11-р сар 24}

Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь өвлүүлнэ

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь өвлүүлнэ


Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн. Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байгаа юм.

Тиймээс 36 сарын цалингийн дундажтай тэнцэх буцалтгүй тусламжийг нь ар гэрт нь олгохоор боллоо. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!