Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 09}

“ITM-MONGOLIA 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн аравдугаар сард болно

AdminAdmin

“ITM-MONGOLIA 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн "Төв Ази ба Тогтвортой аялал жуулчлал” урианы дор 27 дахь жилдээ 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд "Мишээл Экспо" олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.


Тус үзэсгэлэн 27 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уг үзэсгэлэн нь Монгол Улсын аялал жуулчлалын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарт шинээр бий болж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах таниулах, зах зээлийн тренд, чиг хандлагатай танилцах, мэдлэг, инновацын тэргүүлэх платформ болон хөгжиж байна.

Тус үзэсгэлэнд:

  • 300+ оролцогч байгууллага 
  • 20,000+ Дотоод, гадаадын зочин, оролцогч
  • 100+ B2B бизнес уулзалт
  • 20+ Олон улсын болон дотоодын илтгэгч
  • 21 аймаг
  • 5+ улс оролцоно.

Ерөнхий Зохион байгуулагч: Монголын Аялал Жуулчлалын Холбоо

Хамтран зохион байгуулагч: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!