Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 04}

Нялх хүүхэдтэй ээжүүдийн зээлийг хойшлуулах өргөдөлд 7100 гаруй хүн гарын үсэг зуржээ

AdminAdmin

Иргэн О.Энхболор жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй, гэртээ хүүхдээ харж буй эхчүүдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулах боломж бүрдүүлэх тухай нийтийн өргөдлийг D-parliament.mn цахим хуудсаар эхлүүлжээ.


Уг өргөдөлд одоогоор 7100 орчим иргэн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд гарын үсэг цуглуулах хугацаа дуусахад 16 хоног үлдсэн байна.

Өргөдөлд хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ асарч буй эхчүүдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үндсэн төлөлтийг хойшлуулах, эсвэл зөвхөн хүү төлөх нөхцөлөөр зээлийн хугацааг сунгах боломжийг бүрдүүлэхийг хүсжээ.

Харин уг нийтийн өргөдөл 100 мянган гарын үсэгт хүрсэн тохиолдолд холбогдох УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэнэ. 

Өргөдөл санаачлагчийн зүгээс хүүхдээ асрах хугацаанд эхчүүдийн орлого буурч, зээлийн төлөлтөөс үүдэлтэй санхүүгийн дарамт нэмэгддэг тул зээлийн нөхцөлийг уян хатан болгох шаардлагатай гэж үзжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!