Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр /2026.08.24/ “Орано” группийн Уул уурхайн бизнесийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Завиер Сэйнт Мартин Тиллет, “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Коралин Прин нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Зөөвч-Овоо” ураны төслийн хэрэгжилтийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Талууд төслийг хэрэгжүүлэх явцад анхаарах асуудал, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төслийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, стандартын хүрээнд тогтвортой хэрэгжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцсан байна.
Монгол Улс, Франц Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал төслүүдийн нэг болох “Зөөвч-Овоо” нь Дорноговь аймагт хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хэрэгжилт нь хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хөгжилд тодорхой ач холбогдолтой юм.
Уулзалтын төгсгөлд талууд төслийн хэрэгжилтийг урагшлуулах, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн чухлыг онцоллоо.

