Монгол Улс 2021-онд НҮБ-д хүсэлт тавьж, COP17 хурлыг зохион байгуулах шийдвэр 2022 онд гарчээ.
Эх дэлхийн газар, хөрсний доройтол нь хүнсний хангамж, амьжиргаа, экосистемийн тэнцвэрт байдалд эрсдэл учруулж буй томоохон сорилт болоод байна. Газрын дээр ч, доор ч амьтай бүхэн оршин тогтнох эсэх нь эрүүл хөрснөөс хамаардаг.
Өнөөдөр дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд өртөж, хүн төрөлхтний тал гаруй хувийн амьжиргаанд нөлөөлж байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц нь 197 оролцогч талыг нэгэн дор нэгтгэн, шийдвэр гаргагчид, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, уугуул иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх нийтлэг зорилгын хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй COP17 хурал нь энэхүү хамтын зорилгыг урт хугацааны бодит үйл ажиллагаа, түншлэл болгон бататгах яриа хэлэлцээрийн чухал талбар байх болно. Байгаль орчны хямрал дэлхий нийтийг хамарч байна. Хариу үйлдэл ч мөн дэлхий нийтийнх байх учиртай. Тус хурлаар цөлжилт, хөрсний доройтлын эсрэг дэлхий нийтийн дараагийн алхмыг тодорхойлно.

