Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 08}

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны гишүүд форум уулзалтад оролцлоо

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг өргөжүүлэх зорилготой зохион байгуулагдаж буй “Орон сууцны санхүүжилт” хэлэлцүүлэгт болж байна.

Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” (МИК) ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны гишүүн байгууллагууд, Европын ипотекийн холбоо ба Барьцаат бондын зөвлөл, “Deutsche Bank”, Европын Орон Сууцны Хуримтлалын Банкнуудын Холбоо болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн байгууллагууд зэрэг нийт 10 гаруй улсын зочид, төлөөлөгчид, албаны бусад хүмүүс оролцож байна.

Форумын хүрээнд “Орон сууцны санхүүжилтийн олон улсын тогтолцоо”, “Дэлхийн бондын зах зээлийн чиг хандлага”, “Тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!