УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийсэн дүгнэлтийг сонсож, төсвийн сахилга бат, өрийн дарамт нэмэгдэх эрсдэлийг онцлов. Бүлгийн гишүүд эдийн засгийн хүндрэлийг иргэдэд ачаалал үүрүүлэхээс илүү зөв бодлогын шийдвэр, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд тулгуурлан даван туулах ёстой гэж үзлээ.
Мөн эрх баригчид зарлагаа хэт нэмчхээд одоо бүтээн байгуулалт хийхэд хууль саад болж байгаа мэт мэдээлэл өгч байна. Урсгал зардлаа танахыг ярихгүй атлаа төсвийн бүх зардлуудаа нэмчихсэн. 3-5 жилийн дараа үр дүнгүй, өр нэмсэн ажил болно. Ирээдүйд гарах үр дүн талаасаа ярих шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд онцлов.
Мөн хуралдаанаар Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, Татварын багц хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн танилцуулга, мэдээллийг сонслоо.

