Gerelnews
Post

Нийгэм

2026, 3-р сар 12}

"Шинэ Дундговь-Хариуцлагатай уул уурхай" 2026 зөвлөгөөн боллоо

AdminAdmin

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, аймаг, сумдын удирдлагууд оролцсон “Шинэ Дундговь – Хариуцлагатай уул уурхай” 2026 зөвлөгөөнийг зохион байгууллаа.


Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хандан, 2025 онд Дундговь аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд хамтран ажилласан уул уурхайн аж ахуйн нэгжүүд болон тэдгээрийн удирдлагуудад нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийллээ.
 
 
Зөвлөгөөний үеэр 2025 оны хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийн дүн, 2026 оны хамтын ажиллагааны гэрээний онцлог, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг орон нутагт өргөжүүлэх боломж, үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болон нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн нийгмийн баталгааг хангах асуудал, тээвэрлэлтийн чиглэл, татвар, нийгмийн даатгал, газрын төлбөр зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
 
Дундговь аймгийн нутаг дэвсгэрт одоогийн байдлаар ашигт малтмалын ашиглалтын 135, хайгуулын 58, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 4, хайгуулын 22 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
 
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!