Gerelnews
Post

Улс төр

2025, 6-р сар 20}

Д.Эрдэнэбилэг хэзээ ирэх вэ?

БолдБолд


1. Хөтлийн Цемент-Шохойн Үйлдвэрийн парк шинэчлэл бол зүгээр нэг тоног төхөөрөмжийн шинэчлэл биш. Энэ бол Хөтөл хот дулаантай, иргэд нь ажилтай, амьдралтай байхын суурь болсон. Үүнийг Хөтөлчүүд л илүүтэй мэдэрдэг.

Цементийн үйлдвэрт хөдөлмөрлөж байсан хүний нөөц бусад 2 үйлдвэрийг босголцсон нь бүр гоё капитал 

2. Оросод байсан 49% ийг Эх Орондоо оруулж ирэх зориг хэнд байсан бэ? Байвал төмөр замын 50% ийг Оросоос буцаан авчраад өгөөч гэж гуймаар байна. Оруулж ирсэн төслийг дээрэмдсэн цагаас, хөрөнгө оруулагчид Популизмаар цэнэглэгдсэн Улс төрчдөөс зайгаа барьсан. 

3. Гангийн үйлдвэрийн төсөл нь цахилгаан станцгүйгээс болж гацсан. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийг ашигтай болгох суурь ажлуудыг хийсэн ч эцэстээ “Улс төрчдийн шуналыг дийлээгүй” Одоо энэ төсөл Улсын өмч биш, “Улс төрчдийн өмч” болоод дууссан.

4. Ховор элементийн төслөө хөгжүүлье гэхээр Ховд нутгийн эсэргүүцэл, хоёр хөршийн далд нөлөө хоёр хавсарч байгаа нь үнэн. Энэ төсөл урагшлах ёстой! 

Л.Оюун-Эрдэнийн 5 жилд Монгол Улс урагшилсан уу, ухарсан уу? Д.Эрдэнэбилэгийн мөрөөдөл энгийн л байсан 

Аж Үйлдвэржсэн Улс байя. Ажилтай, орлоготой, өрсөлдөх чадвартай Монголыг бүтээе гэсэн ч “Түгжил, Хулгар” хочтой хүмүүсийн тачаалыг хангаагүйн төлөө төрийн нэр барьсан дээрэмүүд нь эхэлсэн.

Бизнес эрхлэгчдээ хөөж туудаг энэ Улсад хэн татвар төлж, хэн нь тусгаар тогтнолоо хамгаалах вэ? Орлогоо нотолж чаддаггүй ах дүүс үү? Олсон хэдээрээ бизнес бүтээж ажлын байрууд бий болгодог бизнес эрхлэгчид үү? 

Сэтгүүлчид нь үнэнийг гуйвуулж, гүтгэлгээр амьдарч, Улстөрчид нь үзэл санаагаа ойлгохоо больж, хэлэх үгээ залгиж хэлбэр агуулга хоёроо ч ялгахаа байсан.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!