Орон нутгийн цагаар 18-нд, Израил хийгээд Ираны цэргийн мөргөлдөөн хурцадсаар байгаа энэ үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл нийтэлж, өнөөгийн байдалд "гүн цочирдсон"-оо илэрхийлж, хурцадмал байдлыг нэн даруй намжааж, гал зогсоохыг уриалав.
“Нөхцөл байдлыг нэн даруй зөөлрүүлж, гал зогсоохыг би дахиндаа уриалж байна”, “Цэргийн аливаа нэмэлт хөндлөнгийн оролцоо нь цөм ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй, зөвхөн холбогдох талуудад нөлөөлөөд зогсохгүй бүх бүс нутаг болон дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул учруулах болно” гэж Гутерриш онцолжээ. Гутерриш мөн "энэ эмгэнэлт явдлын улмаас хүний амь нас, энгийн иргэд хохирч, орон сууцны байшин болон чухал дэд бүтцэд хохирол учруулсаныг буруушааж, дипломат арга бол Ираны цөмийн хөтөлбөр болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх "цорын ганц боломжит арга зам" гэдгийг онцлон тэмдэглэв.