Израилийн батлан хамгаалахын арми 19-ний өдөр мэдэгдэл нийтэлж, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн хүчний 40 сөнөөгч онгоц Тегеран зэрэг Ираны цэргийн олон арван объект руу довтолсон гэж тэмдэглэжээ.
Мэдэгдэлд, дайралтын объектод Ираны Арак бүс дэх цөмийн зуух, Натанз бүс дэх цөмийн байгууламж байсан бөгөөд баллистик пуужингийн түүхий эдийн үйлдвэр, эд анги угсрах үйлдвэр, түүнчлэн Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужин үйлдвэрлэх байгууламж зэрэг цэргийн олон байгууламж руу дайрсан гэжээ.


Арак цөмийн реакторыг 1997 оноос барьж эхэлсэн ч барилгын ажил хараахан дуусгаагүй байна. Уг цөмийн реакторыг анх цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай плутони үйлдвэрлэх зориулалттай байсан. Гэвч холбогдох гэрээний дагуу Иран сүүлийн жилүүдэд энэ зуухыг бага цэвэршилттэй плутони үйлдвэрлэх төхөөрөмж болгон өөрчилсөн гэж мэдэгдэлд дурджээ.
Израилийн арми Ираны агаарын довтолгооноос хамгаалах зарим систем, газар хоорондын пуужингийн агуулах ба илрүүлэх радарын системийг сүйрүүлсэн гэж мэдэгдэлд мөн тэмдэглэжээ.