Өнгөрсөн хугацаанд Шадар сайд Т.Доржханд гуравдагч хөршөөс томоохон хөрөнгө оруулалт татаж тун удахгүй монгол улс эрчим хүчний хараат байдлаас гарах болно гэх ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн архив бүхэнд хадгалагдаж байна. Гэтэл начир дээрээ би одоо улс төрөөс яваад өгье гэх ялархуу тайлбараас хэтрэхгүй олон нийтийн өмнө ч гарах нүүргүй ичээндээ орчихсон бүгэж байна.
Ёстой эрүү өвдөг нь нийлэх шахсан өвгөн станцууд өнөө маргааш ч амь тавихад ойрхон байгааг засгийн танхимынх нь сайд нь хээв нэг хэлээд зогсож байна.
Ард нийтээрээ лааны гэрэлд сохолзож, зуухны өмнө бөмбөгнөх зутруу амьдралыг нийт нийслэлчүүдээрээ яг одоо амсацгааж байна. Хотын дарга нь сошиалд хэрүүл хараалд анхаарч, УИХ-ын дарга хөдөөгүүр уулзалт хийж, Засгийн тэргүүн гадаадад гарын үсэг зурж явна. Энүүхэндээ л гэж хэлэхэд ард нийтийнхээ зутруухан байдлыг тоож авч асуудал, амьдралд анхаарч байгаа дарга бүү хэл тэмцэгч ч алга байна.
Өнгөрсөн хугацаанд Шадар сайд Т.Доржханд гуравдагч хөршөөс томоохон хөрөнгө оруулалт татаж тун удахгүй монгол улс эрчим хүчний хараат байдлаас гарах болно гэх ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн архив бүхэнд хадгалагдаж байна. Гэтэл начир дээрээ би одоо улс төрөөс яваад өгье гэх ялархуу тайлбараас хэтрэхгүй олон нийтийн өмнө ч гарах нүүргүй ичээндээ орчихсон бүгэж байна.
Одоогийн салбарын сайд нийтээр нь лаа бариулж буй шалтгааныг төсвийн хэмнэлтээр 20 тэрбум төгрөг тануулснаас үүдэлтэй хэмээн тодотгосон ч үнэн хэрэгтээ төсвийн хэмнэлтгүй он жилүүдэд ч шинэчлэлт, сайжруулалт хийж ирээгүйгээ дурьдаагүй.
Өнөөдрийн зутруу байдал үнэндээ 20 тэрбумтай ямар ч холбоогүй. Анхнаасаа бодлогын алдаатай шийдвэрүүд гаргаж, эрчим хүчний салбарт анхаараагүйн дээр сэтгэлгүй, сайдын сэнтий горилогчдын бялууны зүсэм болгож ирсэнд л алдаа байгаа юм.
Цаашид энэ байдал удаан үргэлжилбэл гал алдаад буй нийслэлчүүд хөлдүүс хотоос дайжихад ч хүрч мэдэх юм.

