Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 06}

Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам, Япон Улсын “Алмек корпораци”, “20 минутын хот” хөгжлийн төв хамтран форумыг хамтран зохион байгууллаа.


Форум нь Монгол Улсын хот байгуулалт, орон сууцны хэрэгцээг Япон Улсын дэвшилтэт туршлага, технологи, хөрөнгө оруулалтын боломжтой уялдуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн үндэс суурийг бүрдүүлэх зорилготой. Мөн цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл, санаачилгыг тодорхойлж, талуудын оролцоо, хамтын ажиллагааны чиглэл болон хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх юм.
 
 
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа форумыг нээж хэлсэн үгэндээ “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үндэслэлтэй судалгаа, оновчтой төлөвлөлт, бодитой санхүүгийн тооцоо чухал ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хамтран хөгжүүлэх боломжтой төслүүдээ тодорхойлж, тэдгээрийг хөрөнгө оруулалтад бэлтгэхэд шаардлагатай судалгаа, санхүүжилтийн шийдэл болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагааны үр дүн иргэдийн амьдрах орчны чанар, орон сууцны хүртээмж, төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжид бодит ахиц авчрах учиртай. Энэхүү зорилгын төлөө Монгол, Японы төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл Та бүхнийг мэдлэг, туршлагаа нэгтгэн, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг уриалж байна” гэв.
 
Эх сурвалж: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!