“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлын ээлжит шуурхай хурал 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр боллоо. Хурлаар өмнөх долоо хоногт өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт болон хэрэгжилтийн явцыг Ерөнхий инженер болон газрын дарга нар танилцуулсан юм. Тайлан, мэдээлэлтэй танилцсаны дараа тус төвийн захирал Д.Мөнхбаатар дараах чиглэлээр холбогдох үүрэг, даалгаварыг өглөө.

Төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ТББ-уудын хийж хэрэгжүүлж буй ажлыг давхардуулахгүйгээр, хамтран ажиллахад анхаарах.
Засгийн газрын “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд БНХАУ-ын CABR-тай хамтран ажиллана. Энэхүү ажлын хүрээнд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх, цахим шилжилтэд хэрхэн шилжиж, барилгын зураг төслийн төлөвлөлтийн шатны ажлуудын нэгдмэл байдлыг хангаж буйг судлах, туршлага судлах чиглэлээр харилцан хамтран ажиллахад мэргэжлийн хэлтсүүд бэлтгэл хангах
-Барилгын салбарын үйлчилгээг цахимжуулах, тэр дундаа BIM (Building Information Modeling) платформыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;
-Салбарын инженер техникийн ажилтнуудыг BIM чиглэлээр сургах, мэргэшүүлэх, туршлага судлуулах ажлыг бодлогын түвшинд дэмжих,
-Улсын төсвийн хөрөнгө оруулалттай, хэрэгжилт нь удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүд болон царцсан барилгуудтай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

